Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
В.ВОСТРИКОВ: МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО ТЭМЦЭЭНИЙГ ДЭЛХИЙН ЖИШИГТ ЗОХИОН БАЙГУУЛДАГ

Энэ онд 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй Монголын жүдо бөхийн холбоонд Олимпын зэрэглэлийн шүүгч Владимир Востриков ОХУ-ын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж, "Өмнөговь-2021" насанд хүрэгчдийн УАШТ-ий ерөнхий шүүгчээр ажилласан.

Тэрбээр тэмцээний үеэр ОХУ-ын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Василий Анисимовын баярын мэндчилгээг хүргэж, гарын бэлгийг Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулсан юм.

Владимир Востриков: "Монгол Улсын аваргын тэмцээнд шүүгчээр ажилласан нь надад хамгийн таатай сэтгэгдэл төрүүллээ. Тус улсын жүдо бөхийн холбоо дотоодын тэмцээн зохион байгуулалтаа олон улсын томоохон тэмцээнүүдэд тэнцэхүйц хэмжээнд хүргэсэн. Манай холбоотой идэвхтэй хамтран ажиллаж байгаад нь баяртай байна. Манай хоёр улсын тамирчид хамтарсан бэлтгэлд тогтмол хамрагддаг бөгөөд харилцан дотоод тэмцээнүүдэд шүүгчдээ ажиллуулдаг" гэж ОХУ-ын жүдо бөхийн холбооны албан ёсны цахим хуудсанд мэдээллээ.

Сонирхуулахад 2022 онд ОХУ-ын Жүдо бөхийн холбооны 50 жилийн ой тохиох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан