Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд “Монгол Улсын Гавьяат Эдийн засагч” цол хүртлээ

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдлэн Ардчилсан Үндсэн хуулиа батлан тунхагласны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, парламентат ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан эрхэлсэн салбартаа тууштай, үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон медаль хүртээснээс Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд “Монгол Улсын Гавьяат Эдийн засагч” цол тэмдгээр шагнуулан энгэрээ мялаалаа.

Г.Ганболд нь 1990 онд анхны олон намын чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын анхны Үндсэн хууль батлахад идэвх зүтгэлтэй оролцсон билээ. Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үед улс төрийн олон намын төлөөлөлтэйгөөр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй.

Г.Ганболд нь ажлын гараагаа МХЗЭ-ийн Төв Хорооноос эхэлсэн бөгөөд Монголын Залуучуудын Холбооны Тэргүүлэгч, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан төдийгүй банкны салбарт, тэр дундаа Голомт банканд 22 жил ажилласан арвин туршлагатай, шилдэг банкир юм.

Голомт банкны нийт харилцагч, хамт олноос Г.Ганболд захиралд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Хамгийн их уншсан