Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллана

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар Засгийн газраас хэрэгжүүлэх уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр болон төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна. Түүнчлэн уул уурхайн бус экспортыг дэмжих түүхий эд бэлтгэх, худалдан авахад зориулсан тусгай санхүүжилтийн тогтолцоог бий болгон хөгжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, салбаруудын мэдээ мэдээлэл, судалгаа, тоо баримтыг харилцан солилцоно.

Цаашид уул, уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийг олгох сонгон шалгаруулалтад хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах, Танхимаас тус санхүүжилттэй холбоотой судалгаа шинжилгээг гаргаж шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллахын зэрэгцээ уул уурхай бус экспортыг дэмжих чиглэлээр хурал, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах юм.

Уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд дорвитой санхүүжилтийн механизмыг бүрдүүлж чадаагүй өдий хүрсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд бүрдээгүй байсан экспортыг дэмжих санхүүгийн тогтолцоо анх удаа бий болж, экспортлогч компаниудад хөнгөлттэй зээл олгосноор экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдэх, эдийн засаг тэлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан