Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР С.ЗОРИГ АГСАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль тогтоогчиддоо хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсаар буй.

Өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хууль тогтоогчдын төлөөлөл болгож  С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлж, Зориг сангийн тэргүүн Санжаасүрэнгийн Баярыг хүлээн авч уулзан, Зориг сантай хамтран зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Үндсэн хуулийг батлахад хүчтэй цөөнхийн дуу хоолой болж, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хөгжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан үндсэн хууль батлахад хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг юм. Энэ хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, Үндсэн хууль тогтоогч Санжаасүрэнгийн Зоригийн оруулсан хувь нэмрийг онцлон дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Үндсэн хуулийг хэлэлцэх  үеийн проткол 59 том ном бий. Тэр үед Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох уу? Парламентаас сонгох уу? гэдэг яриа өрнөж байсан бөгөөд Парламентын ардчиллыг бэхжүүлэх тухай, хүний эрхийг хангах тухай хамгийн жинтэй үгүүдийг хэлж байсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг байдаг.  Үндсэн хууль гацаанд орсон байх үед бүх намуудыг уриалж,  Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг алдарт үгээ хэлж  үндсэн хууль батлах зөвшилцлийн баримт бичиг дээр гарын үсэг зурж, үндсэн хууль батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан” гэв.

Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 20-нд болох С.Зориг агсны 60 насны ойг тохиолдуулан УИХ-ын тамгын газар болон Зориг сан хамтран өсвөрийн парламентчдын дунд Санжаасүрэнгийн Зориг ба Үндсэн хууль сэдэвт  нийтлэлийн уралдаан, насанд хүрэгчдийн дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг УИХ-ын дарга мэдэгдсэн юм. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан