Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ-ын ЭСЯ-нд халдсан хэргээр Ливид 50 хүнийг баривчиллаа
Бенгази хотод АНУ-ын ЭСЯ-нд халдсан хэрэгт сэжиглэж 50 хүнийг баривчиллаа гэж Ливийн Бүх нийтийн Үндэсний конгрессын тэргүүн Мухаммед аль-Макриф мэдэгдсэн байна. Түүний мэдээлснээр бол баривчлагдсан хүмүүсийн дунд гадаадын иргэд ч байгаа юм байна. Есдүгээр сарын 11-нд үл мэдэгдэх хүмүүс Бенгази хот дахь АНУ-ын консулын газар луу гранат шидэгчээр буудаж түймэр тавьсны улмаас АНУ-ын элчин сайд Крис Стивенс, ЭСЯ-ны хэвлэлийн ажилтан, хоёр хамгаалагч амь үрэгдсэн юм.
АНУ-д бүтээж, зөнч Мухаммедыг гутаасан “Гэм зэмгүй мусальман” кино интернетэд тавигдсан нь лалын шашинтнуудын дургуйцлийг төрүүлж, америкиыг эсэргүүцсэн жагсаал цуглаан лалын шашинт Ливи, Египет, Судан, Иран, Йемен, Катар, Энэтхэг зэрэг улсад болж байгаа юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан