Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Монгол Улсын худалдааг дэмжих төсөл”-ийн удирдагчтай уулзлаа

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Европын Холбооны “Монгол Улсын худалдааг дэмжих төсөл”-ийн удирдагч, худалдааны эксперт Георги Мирогианнистай (2022.01.25-нд) уулзаж, санал солилцлоо. Энэ үеэр талууд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд МҮХАҮТ-ын оролцоо, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцав.

“Монгол Улсын худалдааг дэмжих төсөл” нь Монгол Улс, Европын Холбооны худалдааг дэмжих, Монгол Улсын гадаад худалдааны эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, экспортын боломжийг нэмэгдүүлэх, чадавхийг дээшлүүлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд:

Гадаад худалдааны тухай хуулийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хуулийн төслийг Дэлхийн худалдааны байгууллагын өнцгөөс дүгнэх,

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн С ангиллын хүлээх үүрэг амлалт, үүнтэй холбоотой гаалийн тухай хуулийн холбогдох нэмэлт өөрчлөлтөд дэмжлэг үзүүлэх,

Монголоос Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн хүрээнд экспортыг нэмэгдүүлэхэд дэмжих,

Европын зах зээл дээр гарах экспортын бүтээгдэхүүний гэрчилгээ, бүртгэлд хамтран ажиллах юм.

1 Сэтгэгдэл
солонгос мэдээ сонирхоно уу. https://www.youtube.com/watch?v=iozAi9zoOPw
Хамгийн их уншсан