Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МАНАЙ ТАМИРЧИД БЭЛТГЭЛДЭЭ ОРЛОО

Бээжингийн олимпыг зорьсон Монголын тамирчид тосгондоо төвхнөж, өнөөдрөөс бэлтгэлдээ орлоо. Бэлтгэлийн талбай нь тэмцээн явагдах газрын хажууханд байрлаж байна. ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй бөгөөд 8-наас тэмцээндээ орж эхэлнэ. 

Багийн гишүүдийг Бээжинд газардсан даруйд ПСР шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу бүгд сөрөг гарснаар олимпын тосгондоо нэвтэрсэн юм. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс олимпын наадмын бүх оролцогчоос өдөр бүр шинжилгээ авч байна.

Наадмын эргэн тойрны мэдээллээс хүргэвэл, ням гарагт олимпын наадмын оролцогч 37 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Капитал нисэх буудалд газардсан 1252 хүнд шинжилгээ хийхэд 28-аас нь Ковид илэрсэн байна. Ковидын халдварын улмаас хэд хэдэн улс эцсийн мөчид багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ.
Эх сурвалж МҮОХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан