Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө Ховор, хуучны автомашинуудын үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд гарч байна Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна Дулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна Нарантуул, Шинэ Сандэй, Содон бөмбөгөр худалдааны төвүүд маргааш ажиллаж эхэлнэ Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ Ирэх 10 жилд хөгжиж буй орнуудын дундаж давхарга 2 дахин тэлэх төлөвтэй. Харин Монголд... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ “ТОРГОНЫ ЗАМ” (SILK WAY RALLY-SWR) АВТО РАЛЛИ ОЛОН УЛСЫН УРАЛДААН МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хураалдаан 2022 оны хоёрдугаар сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүллээ
Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлж, тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарт даалгалаа.
Их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн болон бусад мэргэшлээр суралцаж буй оюутан, эмч, эрүүл мэндийн ажилтанд анагаах ухаан болон эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
 Хил дээр хуримтлагдсан нүүрсийг гаргаж эхэлжээ
Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлжээ.  
Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрс гаргаж эхэллээ. Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдсан, цаг агаар дулаарснаас шатаж уугих эрсдэл үүсэхээр байжээ.
Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна.
Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа энэ сарын 14-нөөс 100 хувь танхимаар эхлүүлнэ
Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой  харьцуулахад 56,  ПГУ шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус тус буурсан талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нийт хүн амын 31, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь коронавирусын эсрэг нэмэлт тунд хамрагджээ.
Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа тул 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс  бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэв.
 Товч мэдээ
·      Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд зөвшилцөх, хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
·      Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна.

6 Сэтгэгдэл
оюутнуудаа цахимаар оруулаачээ хөдөө орон нутагийн хүүхдүүд явчихсн байтал дахин хаах бийдээ
Их дээд суруулийн хичээл ордог зөв үү? цагаан сарын уршиг ил гарах болоогүй бгаашдээ их дээд сургуулиа цахимаар оруулвал яадаг юм бэ?
Цагаан сарын тэнэсэн уршиг одоохондоо сайн гараагүй л бна..хүссэн хүсээгүй маргааш нөгөөдрөөс тоо нь олшроод л ирнэ...манайхан хэнэггүй хариуцлагагүй хүмүүс..зовиур багатай бол тэгс ингэс гээд өөрсдөө аргалж бна гээд халдвар тээгч болж тараагаад л явна..аргагүйдсэн нь ПСР луу л очиж бгаад л тоо нь бага шиг бна..уг нь 3 сар хүргэсэн бол болох бсан юм...Мэргэн цэцэн гэгч нь их ухаантай удирдагчдын саруул ухаан нь улам гийх болтугай гэж ерөөхөөс...
Сайдын үр хүүхэд машинаар явна борчуудын хүүхэд ханиад авбал эрсдэл өндөр
Томчуудын хүүхдүүд автобусанд явахгүй
Вакцингүй хүүхдүдд хэцүү автобусаар дүүрэн ханиасан хүмүүс их байна.
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан