Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
БЭЭЖИНД БАДАМЛАСАН ОЛИМПЫН БАМБАР МИЛАНЫГ ЗОРИН ОДЛОО

Спортын хорхойтнуудыг 16 хоногийн турш цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хүн төрөлхтөнд спорт, олимпизмын гайхамшгийг мэдрүүлсэн Бээжингийн өвлийн олимп хөшгөө хаалаа. Одоо өвлийн олимпын цаг тоолол “Милан-Кортина-2026” эхлэх мөчийг тоолон цохилж эхлэв.

Цар тахлын аюул бүрэн холдоогүй амаргүй үед маш амжилттай зохиогдсон гэдгээрээ “Бээжин-2022” олимп түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Зохион байгуулагчид хаалттай менежментийн системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсаны үр дүнд олимпын наадам ковидын аюулаас ангид байж чадав.

Энэ олимпын үеэр олимпын дээд амжилт 16 удаа эвдэгдсэнээс гадна тамирчид хамгийн олон төрөлд хамгийн олон багц медалийн төлөө өрсөлдсөн, хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон, хүйсийн харьцаа хамгийн тэнцвэртэй өвлийн олимп болсон гээд онцлог зүйл их байлаа.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг хааж хэлсэн үгэндээ “Бээжингийн олимпын тосгон тав тухтай, цэнгэлдэх хүрээлэн гайхамшигтай, зохион байгуулалт дахин давтагдашгүй байлаа. Цар тахлыг даван туулсны дараа бид хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа байх ёстой” хэмээн энэ олимпыг дүгнэнгээ ирээдүйн зорилгоо сануулан хэлэв.

Ийнхүү өвлийн 24-р олимпын наадам амжилттай болж өндөрлөлөө. Дөрвөн жилийн дараа Италийн Милан, Кортина хотуудад болох 25 дахь олимпоор эргэн уулзацгаая.

Гэрэл зургийг С.Энхжаргал, Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан