Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк нийтийн тээвэрт унших хамгийн анхны, EMV/NFC технологид суурилсан төлбөрийн ₮ чиптэй карт гаргалаа

Нийслэл хотын иргэдийн амьдрал завгүй хэмнэлээр үргэлжилсээр байна. Ажил, хичээлээсээ хоцрохгүйн тулд яарч сандарч гүйсээр автобусанд сууж,  “U money” картаа уншуулах үед “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гээд эвгүй байдалд орох, эсвэл автобусны карт дах мөнгө дууссанаа гэнэт санаж, цэнэглэх цэг хайж гүйх үе танд тохиолдож байсан уу. Зарим хүн банкны картаа автобусныхтай андууран “уншуулж” хөглөдөг тохиолдол ч бий. Тэгвэл олон картан дунд төөрөхгүй, олон нийтийн дунд эвгүй байдалд орохгүй, карт цэнэглэх цэг хайж гүйхгүй байх хялбар шийдлийг Голомт банк болон “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран та бүхэнд олгож байна.

Голомт банкны  “U money ₮ чиптэй карт”-ыг та автобусанд шууд уншуулж зорчихоос гадна бусад төлбөр тооцоо хийхдээ ч ашиглах цогц боломжийг бид бүрдүүлж буй юм. Түүнчлэн тус карт нь хэрэглэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, өндөр нууцлал бүхий EMV/NFC дэвшилтэт технологийг ашигласан, тусгайлан цэнэглэх шаардлагагүй гэх мэт онцлог давуу талуудтай юм.

Хэрэглэгчдийн цаг завыг хэмнэсэн EMV/NFC технологийн энэхүү дэвшилтэт  шийдэл бүхий картын бүтээгдэхүүнийг та бүхэн Голомт банкны өөрт аль ойр салбарт очин захиалах боломжтой.

Хамгийн их уншсан