Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тулгамдаж буй асуудал, шинэчлэх шаардлагын талаар хэлэлцлээ

Хууль зүй, дотоод хэргийн яам, МҮХАҮТ хамтран "Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тулгамдаж буй асуудал, шинэчлэх шаардлага" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ЭЗХЯ, УБЕГ, ГИХГ-ын албаны хүмүүс болон ААН-үүд, бизнесийн холбоодын төлөөлөл оролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийн талаар танилцуулав. ХЗДХЯ-нд тус хуулийн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад бизнес эрхлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, шударгаар, харилцан ашигтай хамтран ажиллахад хууль эрх зүйн орчин ойлгомжтой тодорхой байх нь чухал гэдгийг тодотгоод Хөрөнгө оруулалтын бодлогоо зөв тодорхойлж, урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

ААН-үүд, бизнесийн холбоодын зүгээс одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн зарим зохицуулалтууд холбогдох бусад хуулиудтай харилцан уялдаа байхгүйгээс хэрэгжээгүй ирснийг анхаарч, холбогдох хуулиудын уялдаа холбоог сайжруулж, хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлж байлаа.

Мөн хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дан ганц Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар бус холбоотой хуулиудыг том зургаар харах, уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа мэдээллийн технологи, тээвэр ложистик, эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих, цаашлаад Гадаадын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг баталж, хууль болон журмуудаа бодлоготойгоо уялдуулах хэрэгтэй гэв.

Ажиллах хүчний квотын асуудал, виз, оршин суух зөвшөөрөл авахад чирэгдэл багатай байх, хөрөнгө оруулагчдад зориулсан гадаад сурталчилгааг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай ААН бүртгүүлэх процессыг хялбаршуулах зэрэг саналуудыг хэлж, цаашид дээрх асуудлуудад анхаарахыг хүслээ.

Цаашид хөрөнгө оруулалттай холбоотой тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар тогтлоо.

Засгийн газраас Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалт болон бусад салбаруудтай холбох, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх аж.

Хуулийн төсөлтэй холбоотой саналаа policy@mongolchamber.mn цахим шууданд ирүүлэх боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан