Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг “Дэлхийн мөнгөний долоо хоног” эхэллээ

Хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах мэдлэг, чадвар, дадал зуршлыг бий болгоход чиглэсэн “Дэлхийн мөнгөний долоо хоног-2022” аян эхэллээ. Энэхүү аяныг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага(OECD) 2012 оноос хойш зохион байгуулж буй ба дэлхийн 176 орны, 16,200 байгууллага хамтран оролцож иржээ.

Харин манай улсын хувьд “Дэлхийн мөнгөний долоо хоног-2022” аяныг 3-р сарын 14-28-ны хооронд “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриан доор хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн компаниуд нэгдэн олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах юм.

Голомт банк ч нийгмийн хариуцлагын хүрээнд тус аянд нэгдэж байгаа ба аяны үргэлжлэх хугацаанд та бүхний санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах контентуудыг бэлтгэн хүргэх болно. Бид “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг “Санхүүгээ зөв удирдъя” чалленжээр эхлүүлж байна. Хувийн санхүүгээ зөв удирдаж, мөнгөө зүй зохистой зарцуулж сурахыг хүссэн хүн бүр энэхүү чалленжид нэгдэх боломжтой.

Та “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны контент болон “Санхүүгээ зөв удирдъя” чалленжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Finedu.mn болон Golomt bank фэйсбүүк хуудсаас аваарай.

#GlobalMoneyWeek2022 #FinEdu

Хамгийн их уншсан