Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МҮХАҮТ-ЫН САЛБАР ТАНХИМУУДЫГ БЭХЖҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь 21 аймагт салбар Танхимтай бөгөөд салбар танхимууд орон нутагт бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гишүүд, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажилладаг билээ.

21 аймгийн Салбар танхимын удирдлагуудын тайлангийн хурал болж, салбар танхимууд 2021 оны ажлаа дүгнэж, 2022 онд хийх ажлаа төлөвлөн ярилцлаа. Орон нутагтаа төр-хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, бодлогын өмгөөлөл, жижиг дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг, уулзалт, үзэсгэлэн худалдаануудыг амжилттай зохион байгуулж ажиллажээ.

Мөн энэ үеэр Салбар танхимуудын 2021 оны ажлыг дүгнэхэд Сүхбаатар, Дархан-Уул, Баян-Өлгий аймаг дахь салбар танхимууд тэргүүлж, Дархан-Уул аймаг дахь салбар танхимын менежер Б.Ганзориг, Хэнтий аймаг дахь салбар танхимын менежер Д.Даваасүрэн, Орхон аймаг дахь салбар танхимын менежер Б.Хайдав нар шилдэг менежерээр шалгарлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан