Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙН БАРИЛДААНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БӨХЧҮҮД ТЭРГҮҮЛЛЭЭ

“Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин, улсын гарди Мягмарын Бадарч үзүүрлэв.

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Говийн хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын харцага Б.Орхонбаяр, Б.Зоригтбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Б.Лхагвадорж нар үлдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан