Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Сүүлийн өдрүүдэд Япон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна.Түүнчлэн зуны улирал эхэлж буйтай холбогдуулан тайфү, аадар бороо, үер, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг Японы эрх бүхий байгууллагууд анхааруулж байна.Иймд Япон Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангаж, цаг агаар болон газар хөдлөлтийн талаарх албан ёсны сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч дараах зөвлөмжтэй танилцахыг хүсье.

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК өнөөдөр Улаанбаатар болон Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Корин Перейра, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, ИНҮТ ТӨХХКийн захирал Э.Энхзориг, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр тэргүүтэй салбарын төлөөллүүд оролцлоо.

"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” бодлогын ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, аялагчдын амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийлээ.“Ногоон өртөө” түлш шатахуунд төлж гадагш урсах 200 сая долларыг Монголдоо, монгол хүнд үлдээх үр өгөөжийн шанг татаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглээд ногоон шилжилтийн хүрээнд эрчим хүч, тээврийн салбарт хамгийн далайцтай шинэчлэл хийгдэж буйг онцоллоо.

“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2026.06.26) Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилт туссан.
Хамгийн их уншсан

САНАЛ АСУУЛГА




















