Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк “Дэлхийн мөнгөний долоо хоног” аянд амжилттай оролцлоо

Хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө зөв зарцуулах дадал зуршил бий болгох зорилгоор Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2012 оноос хойш “Дэлхийн мөнгөний өдөр” аяныг зохион байгуулж буй юм.  Манай улсын хувьд уг аяныг 3 дугаар сарын 14-28-нд зохион байгуулж буй бөгөөд хаалтын арга хэмжээ болох Бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг өнгөрсөн бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Энэ жилийн аян “Мөнгөнд ухаалаг хандаж, ирээдүйгээ өөрсдөө бүтээцгээе” уриатайгаар болж буй юм. Ирээдүй хойч үеийн санхүүгийн боловсролыг сайжруулах зорилготой уг аянд Голомт банк жил бүр идэвхтэй оролцож,  санхүүгээ хэрхэн зөв удирдах, мөнгөө зөв зарцуулах зэрэг олон контент бэлтгэн хүргэдэг билээ.



Бүх нийтийн марафон гүйлтэд уг аяны хүрээнд Монголбанктай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл болсон ажилтнууд оролцсон. Мөн энэ үеэр арилжааны банкнууд болон аянд оролцогч бусад байгууллагаас өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцууллаа. Голомт банкны асарт хүүхэд залууст зориулсан олон урамшуулалтай үйлчилгээ үзүүлж, 7-22  насны хүүхэд залууст зориулсан, хэрэглэхэд хялбар, олон улсын эрхтэй “Color card”, мөн “Алтан карт”, ₮  чиптэй карт зэрэг дебит картыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр захиалах боломж олгосон юм. Голомт банканд хадгаламж нээлгэсэн хүмүүст гарын бэлэг, урамшуулал олгож, иргэдэд санхүүгийн боловсролоо хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл түгээж, “Дэлхийн мөнгөний өдөр” аянд амжилттай оролцлоо.

image
image
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан