Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Талх чихэр”ХК хуримын бялуу бэлэглэнэ


Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамгийн том албан ёсны “WEDDING EXPO-2022” хуримын үзэсгэлэнд “Талх Чихэр” ХК “Хотол” брэндийн бялуу болон “Түмэн насан” “Атар” хэвийн боовны брэндээр оролцож байна.  Хүнсний ууган манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК өнөөдөр Талх, Нарийн боов, Чаналгын төрлийн бүтээгдэхүүн, Хотол бялууны үйлдвэр, Жигнэмэг гэсэн 5 төрлийн үйлдвэр, 886 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ингэхдээ Олон улсын Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 22000:2018, Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага болох ISO/IEC 17025:2018 стандартыг түүхий эд материал татан авахаас эхлээд хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүн хүрэх бүх шат дамжлагадаа нэвтрүүлж, хэрэглэгч, харилцагч нартаа эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэж байна.
4-р сарын 23, 24-ний бямба, ням гарагуудад 11:00-19:00 цагийн хооронд Zaisan Hill Event Hall -д зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд та хүрэлцэн ирсэнээр 5 төрлийн хуримын бялууны багцаас сонголтоо хийн захиалга өгөх боломжтойгоос гадна тавгийн идээ засах хэвийн боовоо ч сонгон захиалж, хүргүүлж авах бүрэн боломжтой. 

image
image
image
image
image
image
image
image
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан