Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 138,628 тонн шатахууны нөөцтэй байна

Манай улс өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 138,628 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 авто бензин 11,367 тонн, АИ-92 авто бензин 44,548 тонн, АИ-95 авто бензин 4,565 тонн, ДТ 77,485 тонн байгаа ба АИ-92 авто бензиний 33, АИ-95 авто бензиний 51 хоногийн, А-80 авто бензиний 68, Дизель түлшний 28 хоногийн нөөцтэй байна.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 69,987 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд А-80 авто бензин 3,023 тонн, АИ-92 авто бензин 25,132 тонн, АИ-95 авто бензин 2,960 тонн, ДТ 38,403 тонн байгаа ба АИ-92 авто бензиний 26, АИ-95 авто бензиний 44, Дизель түлшний 35 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,099 тонн, хангайн бүсэд 9,337 тонн, төвийн бүсэд 34,959 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,245 тонн байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан