Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
FINALISSIMA-2022

Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) болон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо( Conmebol) харилцан тохиролцсоны үр дүнд Европын болон Өмнөд Америкийн аварга багуудын халз тулааныг дахин сэргээхээр болсон. Өмнө нь Артемио Франкийн цом хэмээх нэртэй дэлхийд хөлбөмбөгийн хөгжлөөр тэргүүлдэг Европ болон Өмнөд Америкийн аварга багуудын халз тэмцээн 1985, 1993 онд болж байсан юм. 1985 онд Франц-Уругвайг 2:0 -ээр хожин энэ тэмцээний аварга болж байсан бол 1993 онд Аргентин -Дани 1:1-ээр тэнцэн, торгуулийн цохилтоор 5:4-өөр Өмнөд Америкийн аваргууд цом хүртэж байсан түүхтэй.

Тэгвэл шинэ тэмцээн "Finalissima-2022" нэрэн доор явагдах агаад энэ удаа өнгөрсөн зун болсон "ЕВРО-2020" -д түрүүлсэн Италийн шигшээ "Copa America-2021" -ийн аварга Аргентиний шигшээтэй тоглох нь. Тоглолт 2022 оны зургадугаар сарын нэгэнд Английн Лондон хотын алдар цуут "Уэмбли" цэнгэлдэхэд явагдах бөгөөд тасалбарын үнэ нь 25, 40, 55, 99 фунт стерлинг гэсэн дөрвөн янзын үнэтэй байх ажээ.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан