Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Төрийн банкийг хувьцаат компани болгоно

Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэлийг батлан, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож, үр дүнг УИХ-д тайлагнахыг даалгалаа.

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр IPO хийсэн байх үүрэгтэй. Үүний дагуу системийн ТОП5 банк нээлттэй хувьцаат компани болохоор бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байгаа аж.  

Төрийн банкны хувьд Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 4000 мэргэшсэн боловсон хүчинтэй системийн нөлөө бүхий банкны нэг бөгөөд сүүлийн жилүүдэд санхүүгийн үзүүлэлтүүд нь тогтмол өсч 3.8 их наяд төгрөгийн актив хөрөнгө, 388.5 тэрбум төгргийн өөрийн хөрөнгө, 45.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа нь банкны хувьцаа худалдаж авахаар төлөвлөж буй иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан