Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Аймгийн заан Ц.Бямба-Отгон түрүүлж, аймгийн арслан Д.Ариунмөрөн үзүүрлэв

Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Н.Батчулууны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр /2022.05.08/ боллоо. Энэхүү барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат аймгийн заан Ц.Бямба-Отгон түрүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан Д.Ариунмөрөн үзүүрлэв.

Их шөвөгт Завхан аймгийн Ургамал сумын харьяат, аймгийн арслан П.Өсөхбаатар, Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн заан А.Нармандах нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан О.Наранбаатар, аймгийн арслан Г.Ганбаатар, аймгийн заан Д.Ганцоож, аймгийн начин Г.Мөнх-Эрдэнэ нар үлджээ.

Дараагийн барилдаан тавдугаар сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан, тавдугаар сарын 15-нд “Алтанжолоо” группын нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан