Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сангийн сайд НӨАТ-ын сугалааг түр хугацаагаар зогсоох үүрэг өгчээ

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Татварын Ерөнхий Газраас мэдээлэл хийх үеэр тус газрын дарга Б.Заяабал сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр: дараах хариултыг сэтгүүлчдэд өглөө. 

- Олон улсын жишигт бага НӨАТ-тай орон буюу 10 хувиас дооших, 10-20 хувийн дунд татвартай орнууд, 20-оос дээш хувийн их татвартай орнуудаар авч үзсэн судалгааны ажлууд байдаг. Үүгээр авч үзвэл Монгол Улс бага татварын хувь хэмжээтэй орон. НӨАТ-ын татварыг хамгийн сүүлд төлдөг хүн нь хэрэглэгч буюу талх худалдан авч байгаа иргэн юм. Одоогийн хуулиар 2%-ийг буцааж олгодог.

- Сангийн сайд үүрэг өгсөн. Сугалааг болих шийдвэр гарсан. Гэхдээ урт биш түр  хугацааных юм. Сугалааг яаж зохион байгуулбал олон нийтэд хүрэхүйц байх талаар судлаад, эргэж танилцуул гэдэг үүрэгтэй түр хугацаагаар НӨАТ-ын сугалааг зогсоосон байгаа. Сангийн яамтай хамтран ажиллаж, бусад орны жишгийг судалж байна. Энэ оны 12 дугаар сард багтаж танилцуулан, сугалааны дараагийн хувилбарыг явуулахаар бодлогын хувьд төлөвлөж байна.

- Татвар төлөгч нь Татварын хуулийн дагуу хуулиар ногдох албан татвараа өөрөө томьёолоод, татварын албанд тайлагнадаг. Энэ хүрээнд 3.4 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний татварын өр Татварын албанд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цугларсан. Татварын алба хяналт шалгалтын журмаар өр тавиад, энэ хэмжээнд нэмэгдүүлсэн зүйл байхгүй.

 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан