Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МАА-н салбарт Энэтхэг улстай хамтарна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужатай нарыг хүлээн авч уулзан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, биотехнологи, малын эрүүл мэнд, мал эмнэлгийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллах талаар ярилцлав.

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Ухаалаг ХАА” цахим платформыг бий болгож, БНЭУ-ын дэвшилтэт технологийг хөдөө аж ахуйн салбарт ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг платформыг бий болгосноор "Монгол Улсын хэмжээнд малчид, тариаланчид болон засгийн газар, салбарын яам, бусад төрийн байгууллагуудын шат шатны хэрэглэгчдэд ашиг тусаа өгнө" хэмээн хэлэв. 

Монгол Улсын тухайд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, газар тариалангийн салбартаа ойрын 5 жил онцгой анхаарч, төрийн бодлогоор дэмжих, энэ салбар дахь түүхий эд бусад бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэржилтийг эрчимжүүлэх зорилт тавьсан билээ. 

 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан