Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого маргаашаас орон даяар эхлэнэ

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон  зарлав

Маргааш буюу тавдугаар сарын 21 нд улс орон даяар эхлэх 2022 оны Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, ан агнуур, загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуйн нэгжүүд хамрагдана. 

Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон салбарын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой.

Тооллогын хуваарь:

  • Булган, Орхон аймагт тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд,
  • Сэлэнгэ, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймгуудад зургаадугаар сарын 6-19-ний өдрүүдэд,
  • Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод зургаадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 8-ны өдрүүдэд тус тус явагдана.
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан