Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Шоронгийн хүчирхийллийг эсэргүүцэж Гүржид мянга мянган хүн жагслаа

Гүржийн телевизийн “Маэстро” болон “ТВ-9” сувгаар Тбилисийн Глданскийн шоронд хууль сахиулагчид хоригдлуудыг хүний ёсноос гадуур зодож, хүчирхийлж байгаа бичлэг үзүүлсний дараа нийслэл Тбилис, Батуми, Поти, Гори хотуудад олон мянган хүн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийллээ гэж “Би-би-си”-гийн оросын алба мэдээллээ. “Тэр аймшигтай хүчирхийллийг телевизийн дэлгэцээр үзсэн хүмүүс энд цугларч эсэргүүцлээ илэрхийлж байна” гэж цуглаанд оролцогсдын нэг Дачи Цагурия хэлсэн байна.
Эсэргүүцлийн ажиллагаа өнөөдөр өглөөнөөс эхэлжээ. Өчигдөр орой телевизээр гарсан бичлэгт Глданскийн шоронгийн хянагчид хоригдлуудыг резинэн бороохой, шүүрний ишээр хүчиндэж байгааг харуулсан байна. Өөр нэг бичлэгт хоригдлыг 20 орчим хянагч ээлжлэн зодож байгааг үзүүлжээ. Энэ бүх бичлэгийг тэр шоронгийн ажилтан байсан хүн телевизийнхэнд өгсөн юм байна. Владимир Бедукадзе гэдэг энэ хүнийг одоо эрэн сурвалжилж байгаа гэнэ. “ТВ-9” телевизэд өгсөн ярилцлагадаа тэрээр энэ аймшигт зүйлийг Гүржийн дотоод хэргийн сайд Бачо Ахалаягйин шууд удирдлага дор түүний заавраар бусад шоронгуудад ч хийдэг гэсэн байна. Энэ тухайд Гүржийн ерөнхийлөгч Саакашвили өнөөдөр өглөөгүүр мэдэгдэл хийж “Глданскийн шоронд болсон үйл явдал бол хүний эрхийн эсрэг чиглэсэн байж боломгүй үйлдэл. Энэ бүхнийг зохион байгуулсан, үүрэг өгсөн, гүйцэтгэсэн хэн боловч хамгийн хатуу цээрлэл амсах болно” гэсэн байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл