Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Монгол Улс энэ жил 150 мянган жуулчин хүлээн авахаар төлөвлөжээ

10-аас дээш тооны хүн аялал зугаалгад явахыг хориглов | News.MN

Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулсан "Tourism forum Mongolia-2021" хэлэлцүүлэгт Монгол Улсын гадаад сурталчилгааг идэвхжүүлж жуулчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жуулчдыг авчрах тээврийн бодлогыг сайжруулах, ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах талаар хөтөлбөр боловсруулах ажил нэн тэргүүнд шаардлагатай байгааг онцлов. Мөн дотоодын аялал болон хүний нөөцийн асуудлыг шийдэх үндэсний томоохон цогц хөтөлбөр боловсруулж, танилцуулах нь зүйтэй гэсэн юм. Хэрэв агаарын тээврийн үйлчилгээнд ямар нэгэн хориг үүсэхгүй бол энэ онд хүлээн авах жуулчдын тоо 150 мянга бус 300 мянгад хүрэх боломжтой аж. 

Монгол Улс Байгаль, орчин аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжил, сэргэлтийн салбарт энэ жил онцгой анхаарал хандуулж аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах, Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих зэрэг томоохон цогц ажлуудыг хэрэгжүүлж байна. Энэ жил манай улс  150 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөжээ.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан