Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦДБЭЧ-ынхан “ҮНЭ ЦЭН” мюзиклийг удахгүй үзэгчдийн хүртээл болгоно

            Энэ онд Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой, Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ой тохиож байгаа билээ.

            Монголын мэргэжлийн урлагийн анхдагч байгууллагуудын нэг, 1945 оны Чөлөөлөх дайнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон цорын ганц урлагийн байгууллага болох ЦДБЭЧ-ын хамт олон түүхт ойдоо зориулан энхийг сахиулагчдын сэдэвт ҮНЭ ЦЭНмюзиклийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

Тус мюзиклийн цомнолыг МЗЭ-ийн гишүүн яруу найрагч МУСТА, дэд хурандаа Р.Өнөржаргал бичиж, хөгжмийн зохиолчооор МУСТА Ш.Өлзийбаяр, найруулагчаар МУСТА М.Түвшинхүү нар ажиллаж байгаа бөгөөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Монгол цэрэг эх дэлхийн энхийн төлөө үүрэг гүйцэтгэж, цэнхэр дуулгатнуудын алдрыг мөнхлөж эхэлсний ойд зориулан бүтээж байгаа ҮНЭ ЦЭНмюзикл нь эх орон, эр цэрэг, эрчүүдийн нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой хийгээд Монгол цэргүүдийн эр зориг, тэсвэр хатуужил, өргөсөн тангарагаасаа үл няцах үнэн сэтгэлийг тайз дэлгэцээр дамжуулан үзэгчдийн сэтгэл зүрхэнд мэдрүүлэх юм.

Цэрэг эх орны сэдэвт бүтээлүүдийн дундаршгүй урын сантай тус чуулгын хувьд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний шандас, тэвчээрийг сорьсон бахдалтай алба болох энхийг дэмжих ажиллагаа, эх орон, гэр бүл, нөхөрлөл, хүн байхын ҮНЭ ЦЭНийг мэдрүүлэх нэгэн шинэ өнгө төрх, найруулга, орчин цагийн хэв маяг бүхий мюзиклийг үзэгчдийн хүртээл болгох гэж буйдаа баяртай байна.

Монгол цэргүүд бол дэлхийн цэрэг хэмээх их бахархалыг гавьяат үйлс, эр зоригоороо мөнхлөн  байгаа олон мянган алба хаагчид, тэдний ар гэрийнхний нандин итгэлийн тухай тодотгон харуулах ҮНЭ ЦЭНмюзикл 2022 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Офицеруудын ордонд тоглогдоно.  

 

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан