Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Нөөцийн махны килограмм тутмын үнийг 200 төгрөгөөр хямдруулжээ

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 565 хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувийг борлуулаад байна. Улаанбаатар хотын инфляцад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 34 хувиар нөлөөлж байгаа. Тиймээс бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд махны үнийг хямдруулах, иргэдэд очих үнийн өсөлтийн дарамтыг тодорхой хувиар бууруулах, нөөцийн махны борлуулалтыг сайжруулах зорилгоор махны 60 хувийг бүрдүүлж байна хэмээн мэдээллээ. 

Хонины махны килограмм тутмын үнийг 200 төгрөгөөр бууруулж хонины савласан мах килограмм нь 7,750 төгрөг, гулуузаар килограмм нь 7,550 төгрөгөөр худалдаалж байна. Мөн ямааны савласан махыг килограмм нь 6,900 төгрөг, гулуузаар килограмм нь 6,700 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байгаа юм.

 

Эх сурвалж:  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан