Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Энэ сард Бөхийн өргөөнд болох барилдааны хуваарь

Монгол бөхийн өргөөнд 6 дугаар сарын 04-нд 12.00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын хаалтын барилдаанаар энэ барилдаан эхлэх юм байна.

Улмаар 6 дугаар сарын 05-нд 12.00 цагаас “Дашваанжил Газ” ХХК-ийн нэрэмжит Чингэлтэй хайрханы хишиг улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан, дугаар сарын 11-нд 12.00 цагаас бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, улсын хүндэт гарын даа Шагдарын Батжаргалын “Манлайн баясгалан”, “Сэцэн ханы бөхийн товчоон” номуудын нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн хаалтын барилдаан тус тус болно.

Мөн 6 дугаар сарын 12-нд 12.00 цагаас “Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, сарын 18-нд 12.00 цагаас “Улсын начин Р.Даваадалайн нэрэмжит” улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан, сарын 21-нд 12.00 цагаас “Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, сарын 26-нд 12.00 цагаас “Талх Чихэр” ХК-ийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан