Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ICE TOP” ХАМТЛАГИЙН ГИШҮҮН Д.МАНЛАЙ: Манай хамтлагийн зургаан гишүүн болон бусад уран бүтээлчид хар тамхи хэрэглээгүй. Шинжилгээ өгөхөд бодис илрээгүй

 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ICE TOP” хамтлагийн гишүүдийг саатуулж, шалгаж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, тус хамтлагийн 26 жилийн ойд зориулсан тоглолт өчигдөр болсон билээ. Тоглолтын үеэр тус хамтлагийн дуучид болон тоглолтод оролцсон бусад уран бүтээлчид мансууруулах бодис хэрэглэжээ. Тэднээс шинжилгээ авахад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн нь тогтоогдсон учраас цагдаагийн байгууллагаас саатуулсан гэсэн юм.

        Бид энэ талаар “ICE TOP” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргалтай холбогдож тодрууллаа. Тэрбээр “Манай хамтлагийн ойн баярын тоглолт маш сайхан болж өнгөрлөө. Тоглолтод манай хамтлагийн зургаан гишүүнээс гадна үе үеийн хип хоп уран бүтээлчид оролцсон. Нийтдээ 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолт боллоо. Тоглолтод оролцсон уран бүтээлчдээс гадна манай хамтлагийн зургаан гишүүнээс хар тамхи хэрэглэсэн эсэхийг илрүүлэх шинжилгээ авсан. Бидний шинжилгээний хариу хэвийн гарч, гэртээ харьцгаасан. Өөрөөр хэлбэл, тоглолтод оролцсон уран бүтээлчдээс хар тамхи илэрсэн гэдэг нь худал мэдээлэл. Үзэгчид дундаас хүн баривчилсан байж болзошгүй. Харин бидэн дундаас хэнийг ч баривчлаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Хэн ч хоригдож, цагдаагийн байгууллагад шалгагдаагүй. Бид цагдаагийн байгууллагатай хамтарч, тоглолтоо дэг журамтай байлгах тал дээр анхаарч ажилласан” гэв.

Ташрамд дурдахад, “Миний нийслэл” тоглолтыг 12 мянга гаруй хүн үзсэн бөгөөд цагдаагийн байгууллагад тус тоглолттой холбоотой 15 дуудлага иржээ. Тухайлбал,

Амраахгүй байна гэх дөрөв,

Гар утас алдсан дөрөв,

Унадаг дугуй алдсан нэг,

Хэрүүл маргаан болоод байна гэх тав,

Мөн биеэ авч явах чадваргүй согтуурсан нэг дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас материалжуулан шалгаж байна.

Халаасны хулгайн хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж найман этгээдийг шоунаас гаргасан. Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн гурван иргэнд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна” хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ. 

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан