Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Road to Nation Championship” тэмцээний хагас финалын тоглолтууд эхэллээ

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад и-спорт маш хурдацтай хөгжиж байна. Хэдхэн жилийн өмнө олон нийтийн дунд и-спорт гэх ойлголт байгаагүй ч өнөөдөр спортын нэг төрөл болтлоо хөгжиж, мэргэжлийн, чадварлаг, залуу тамирчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тиймээс SocialPay аппликэйшн залуучуудын хүсэл сонирхлыг дэмжиж, 101 сая төгрөгийн шагналын сантай, Монгол Улсын хамгийн том и-спортын тэмцээн Road to Nation Championship-ийн Үндэсний аварга шалгаруулах финалын тоглолтуудыг Jig Jug платформтой хамтран 6.18-7.3-ны хооронд зохион байгуулж байна.

Тус тэмцээн нь энэ оны 1-р сараас эхлэн 6 сарын турш үргэлжилсэн ба DOTA 2, CS:GO, PubG Mobile, Mobile Legends: Bang Bang гэсэн 4 төрлөөр явагдаж байна. Тэмцээнд давхардсан тоогоор 1024 баг, 4864 тамирчид өрсөлдсөнөөс финалд 52 баг, 84 тамирчин хурд хүч, чадвараараа шалгаран үлдлээ. Харин 2022.06.18-наас хэсгийн шат болон Playoff-ын тоглолтууд явагдах ба финалын тоглолтууд 2022.07.02,03-ны өдрүүдэд The Corporate Hotel and Convention Centre-ийн төв танхимд болно.

Гранд финал явагдах өдрүүдэд SocialPay фэйсбүүк хуудас болон Jig Jug платформ дээр тоглолтуудыг шууд дамжуулан хүргэх болно. Харин та тус тэмцээний шалгарсан, шилдэг багуудын, гал гарсан тоглолтыг дэргэдээс нь үзэхийг хүсвэл  SocialPay аппликэйшн ашиглан www.shoppy.mn-ээс тасалбараа захиалах боломжтой.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч: SocialPay

Ивээн тэтгэгч: U brand, Coca Cola,

Хамтран ажиллагч: Shoppy.mn

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/JigJug.mn-с

Та тэмцээний шууд дамжуулалтыг Univison#601, DDish#607, LookTV, Jig Jug Platfrom, SocialPay фэйсбүүк хуудсаас хүлээн авч үзээрэй.

Jig Jug платформын тухай: Монголын цогц, лайв стриминг платформ нь 2020 оны 1 сараас зах зээлд Life Styleболон и-спортын стриминг хийх вебсайт болон аппликэйшнээр нэвтэрч байсан. 2022 оноос платформын өнгө төрөх үндсэн стрийм хийх чиглэлээ өөрчилж, Юнител группийн доор ирснээр дан ганц и-спортын контент бүтээж, стрим хийх бус, тэмцээн зохион байгуулах, и-спортын эко системийг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын и-спорт тэмцээнийг өөрийн платформоор шууд дамжуулан хүргэх, шинээр гарч буй баг тамирчидтай хамтран ажиллаж эхэлсэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан