Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк картын шинэ систем нэвтрүүлнэ

Голомт банк Нээлттэй банкстратегийн хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн хөгжил, олон улсын стандартад бүрэн нийцсэн картын шинэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж буй бөгөөд ингэснээр үндсэн системийн хүчин чадал болон техникийн боломжуудыг сайжруулах, илүү хурдтай, найдвартай үйл ажиллагааг бий болгох зэрэг давуу талтай юм.

Технологи суурьтай үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк дэлхийн улс орнуудын үсрэнгүй хөгжилтэй мөр зэрэгцэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инноваци шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсээр ирсэн. Тухайлбал, 1999 онд олон улсын төлбөрийн картын системийг, 2012 онд Интернэт банкны үйлчилгээг нэвтрүүлэн тасралтгүй шинэчлэн сайжруулсаар 2020 онд дижитал банкны 5.0 хувилбараа танилцуулж, үйлчилгээний стандартын жишиг тогтоосоор байгаа билээ.

Харилцагчдад тулгараад буй асуудлуудад гарц, шийдэл олж, хамтдаа шилжилт хийн зогсолтгүй урагшлах зорилтынхоо хүрээнд Голомт банк картын шинэ систем нэвтрүүлж, шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна. Уг төлөвлөгөөт ажил Монгол Улсын цагаар 2022 оны 7-р сарын 14-нөөс 2022 оны 7-р сарын 15-нд шилжих шөнийн 00:00-09:00 цагийн хооронд хийгдэх тул Голомт банкны бүх төрлийн КАРТ, ПОС, АТМ, CDM болон E-COMMERCE үйлчилгээ түр хугацаанд зогсоно. Иймд Голомт банкны харилцагчид дээр дурдсан хугацаанд гадаад болон дотоодод хийгдэх гүйлгээг Интернэт банк, Смарт банк, SocialPay аппликэйшн ашиглах эсвэл бэлэн мөнгөөр гүйцэтгэх зэргээр санхүүгийн хэрэглээгээ урьдчилан зохицуулахыг хүсье.

Эрхэм харилцагч та Голомт банкны Интернэт банкны үйлчилгээнд дараах сувгуудаар хандан бүртгүүлээрэй.

  • Банкны бүх салбар, тооцооны төв;
  • Харилцагчийн үйлчилгээний төв 1800-1646;
  • www.egolomt.mn;

Бидний ажлыг ойлгон хамтран ажилладаг харилцагч танд баярлалаа

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан