Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Он дуустал АИ 92-ын үнийг нэмэхгүй байх тохироо хийсэн үү?

 

Өнгөрсөн Бямба гариг (2022.07.16)-т АИ 95 автобензин 4210 төгрөг, дизель түлш 4030 төгрөг болон нэмэгдсэн мэдээлэл цацагдаж, иргэдийг ихэд бухимдуулав. Харин АИ 92 автобензиний үнэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Энэ нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалын үеэр хоёр тал энэ оныг дуустал АИ 92 автобензинийн үнэд өөрчлөлт оруулахгүй байх тохиролцоонд хүрсэнтэй холбоотой гэж эх сурвалжууд мэдээллээ.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөний улмаас манай улсын өргөн хэрэглээний АИ-92 автобензин болон дизель түлшний үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүссэн билээ.

Монгол Улсын Засгийн газар 161 дүгээр тогтоол баталж, АИ-92 автобензиний гаалийн албан татварыг ирэх наймдугаар сарын 1-нийг хүртэл, дизель түлшний онцгой албан татварыг 2022 он дуустал тэглэсэн. Үүний үр дүнд АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 1200 төгрөгөөр нэмэгдэх байснаас сэргийлж, жижиглэнгийн борлуулалтын үнийг 2390 төгрөгт барьсан нь дизель түлшний хувьд 600 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлээс хамгаалсан шийдвэр болсныг албаныхан мэдээлж байсан билээ.

Дэлхийн зах зээл дээр өчигдөр (2022.07.16)-ийн байдлаар газрын тосны арилжааны үнэ нэг торх нь 95-101.16 ам.долларын хооронд хэлбэлзэв.

"ЭНЭ ОНЫГ ДУУСТАЛ АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА"

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал цахим хуудастаа "УУХҮЯ-наас өнгөрсөн 4-6 сард ОХУ-ын "Роснефть" компанитай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд өнөөдөр нэг тонн АИ-92 автобензинийг 840 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувийн хямд үнээр худалдан авч дотоодын зах зээлд борлуулж байна. Үүний үр дүнд АИ-92 автобензиний үнэ өнөөдрийг хүртэл литр нь 2390 төгрөгт хадгалагдаж байна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн. Цаашид өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-наас ОХУ, БНХАУ-тай хэлэлцээ хийн ажиллаж байна" гэж бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан