Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Даянгийн боомтыг Өлгий сумтай авто замаар холбоно

Даянгийн боомтыг Өлгий сумтай авто замаар холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 16-17-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрээр өчигдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт байрлах Даянгийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй 10 дахь боомт Даян юм. Даян боомт 1992 онд нээгдэж, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгаас цемент, барилгын материал, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байсан ч 2010 оноос хойш үйл ажиллагаа нь доголдож ажиллаагүй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомтод ажиллах үеэрээ “Даянгийн боомт Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой хиллэдэг учраас эдийн засгаа тэлэх тэр дундаа аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутаг. 1992 оноос тус боомтоор барилгын материал нэвтрүүлэхээс эхлээд эдийн засгийн томоохон урсгалууд чиглэж байсан ч дэд бүтцийн тал дээр бид хангалттай хөрөнгө оруулж чадаагүйгээс төдийлөн сайн хөгжөөгүй. БНХАУ Даян боомттой хиллэдэг талаасаа авто замаар холбочихсон байгаа. Өлгий сумаас Даянгийн боомт хүртэл 180 орчим километр. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбохоор ажиллаж байна. Энэ бол баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн Арцсуурь төмөр замын наад талд Баян-Өлгий аймгийн хамгийн богино хугацаанд гурван улсыг холбосон авто замын боомт болох юм. Баруун бүс нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийслэл хоттой харьцуулахад өндөр байдаг. Боомтуудыг авто замаар холбосноор өрсөлдөх чадвар сайжирч, эдийн засгийн болоод стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой болно” гэлээ.
Цагааннуур, Даянгийн боомт авто замаар холбогдсоноор гурван улсын ачаа тээврийн коридор үүсэж, Новосибирскээс дөрөв хонож ирдэг ачаа тээврийн машин нэг хоногт ирэх боломж бүрдэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан