Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Гүржийн Дотоод хэргийн сайд огцорлоо
Гүржийн Дотоод хэргийн сайд Бачо Ахалая шоронгийн хянагч нар хоригдлуудтай зүй бусаар харьцсан хэргийн улмаас албан тушаалаасаа огцорлоо. Түүний албан тушаалд орлогч сайд нь байсан Екатерина Згуладзе томилогдсон байна. “ Би манай оронд, ялангуяа Глданы шоронд ийм гэмт хэрэг гарсан болохоор иргэн хүний хувьд ийм шийдвэр гаргалаа. Хэдийгээр би шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажлыг шууд хариуцдаггүй боловч миний удирдаж байгаа системийн байгууллагад ийм явдал гарсан нь ийм шийдвэр гаргахад хүргэлээ” гэж Бачо Ахалаи хэлсэн байна.
Глданы шоронд хянагчаар ажиллаж байсан Владимир Бедукадзе гэгэч шоронгийн хянагчид хоригдлуудыг зүй бусаар тамлан зовоож, хэрцгийгээр зодож байгаа бичлэгийгг телевизийн сувагт өгч цацуулсан нь Гүрж даяар олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргээд байгаа юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан