Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Катог “Алтангадас” одонгоор шагналаа

 

Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Катог “Алтангадас” одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Катог төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагналаа. Түүний Монгол Улсын банк, санхүүгийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, тус салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж энэхүү одонг олгосон байна.

Норихико Като нь банк санхүүгийн салбарт 30 гаруй жил ажиллаж буй туршлагатай шилдэг банкир бөгөөд  ажлын гараагаа The Bank of Tokyo буюу одоогийн MUFG банкнаас эхэлж, Токио, Нью-Йорк, Амстердам, Бахрейн дахь салбарт  удирдлагын бүх шатанд, 2009-2016 онд Хаан банканд Гүйцэтгэх захирлын орлогч, Гүйцэтгэх захирал, МБХ-ны дэд ерөнхийлөгч, 2016-2019 онд Камбож дахь Sathapana банкны Гүйцэтгэх захирал, 2019 оноос өнөөг хүртэл Голомт банкны Гүйцэтгэх захирлаар, эдүгээ МБХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Гүйцэтгэх захирал Норихико Като танд Голомт банкны нийт харилцагч, хамт олноос нь баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхныг хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан