Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШ-Д МОНГОЛ УРАН БИЧЛЭГЭЭР БҮТЭЭСЭН НҮБ-ЫН ДҮРМИЙГ ГАРДУУЛАВ Б. Ган-Очир: Б.Жавхлан сайдын хариуцах ёстой өр төлбөрийг МАН, АН-ынх гээд ялгаад сууж байдаг дэлхий байхгүй шүү. Хятадад “Langya” нэртэй шинэ вирус гарав “Цэцэрлэгийн бүртгэл, лиценз зэргийг цахимжуулж, хүнд суртлыг арилгана” "Е-mongolia системийн аюулгүй байдал, эрсдэлийг тооцсон" Шатрын олимпиад: Эмэгтэй баг 15-р байр, эрэгтэй баг 35-р байр эзлэв УИХ-д суудал бүхий намд олгодог мөнгийг С.Эрдэнэ хувьдаа завшсан баримт дэлгэгдлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж байна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ АРДЧИЛСАН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.МӨНХЖАРГАЛ: НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррешийн энэ удаагийн айлчлалыг манай улсын гадаад харилцааны бодлогын хүрээн дэх томоохон АМЖИЛТ хэмээн харж байна. /2022.08.08/
Л.Оюун-Эрдэнэ: Эрх мэдлээ хэтрүүлж, стратегийн төслийг зогсоосон зарим албан тушаалтнаас хариуцлага нэхнэ

 

“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт эхлүүллээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц дахь 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийн нэг болох энэхүү үйл ажиллагааны нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.Нийт 103 сая ам.долларын санхүүжилттэй уг төслий Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан юм. Ингэхдээ тус сангийн 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжинэ. Барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжилж, 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдох юм байна.Төслийн хүрээнд дэлхийд томд тооцогдохуйц 200 МВт.цагийн хүчин чадалтай Литиум-Ион төрлийн батерей ашигласан хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 110 кВ-ын “Сонгино” дэд станцад холбох аж. Ингэснээр Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс тодотгож байлаа.

Мөн нэгдсэн сүлжээний дутагдлыг нөхөх, 200 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулах ач холбогдолтой гэсэн. Үүнээс гадна хүчдэлийн тохируулга хийх, дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргийлж, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлэх юм байна.Арга хэмжээний нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор төвийн эрчим хүчний системийн бие даасан байдал шинэ шатанд гарах болно. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станц барьж байгуулах ажлыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллана. Мөн хүчин чадлыг нь 75 МВт-аар өргөтгөж, 250 МВт-аар шинэчлэх III цахилгаан станцын өргөтгөл, Таван толгойн дулааны цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, 50 МВт-аар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлнэ. Саяхан Улаанбаатар хотын зүүн бүсийн дулааны эрчим хүчийг хангах Амгалангийн 116 МВт-ын дулааны станцын ажлыг эхлүүлсэн” гэв. Мөн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “200 МВт.цагийн хүчин чадалтай цэнэгт батерей хураагуур нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэхээс гадна хэлбэлзэл үүсэх үед тохируулга хийхээрээ онцлог. Энэ нь манай эрчим хүчний системд байгаагүй нэн хэрэгтэй технологи юм. Энэ өвлийг эрчим хүчний салбар хүндхэн давах эрсдэл бий. Гэхдээ “гал алдах”, цахилгаан дулаан хязгаарлах асуудал гарахгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна” гэв.Төслийн ажлын гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, БНХАУ-ын Jiangsu Zhongtian Technology Co.,Ltd болон Zhongtian Energy Storage Technology Co.,Ltd компанийн хамтарсан Консорциумтай “Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ” байгуулжээ. Батерей хуримтлуурын технологи манай улсын хувьд шинэ болохоор ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Төслийн хэрэгжилтийн үед 120 түр ажлын байр үүсэх юм байна. Харин бүтээн байгуулалт бүрэн дууссаны дараа 25 байнгын ажлын байр шинээр бий болох ажээ.Монгол Улсын Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатай зогсоосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг шалгаж, хохирлыг нэхэмжилнэ гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хэрэгжилтийн шатандаа явж байсан томоохон төслүүдийг албаар гацаасан, Монгол Улсын эрчим хүчний салбарт, төмөр замын салбарт их хэмжээний хохирол учруулчихаад хэн ч хариуцлага хүлээдэггүй байдлыг Эрүүгийн хуульд шинээр зүйлчлэл болгож оруулж байгаа. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын эдийн засагт хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан бол тэр хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй. Орон нутгийн бие даасан эрх мэдлээ хэтрүүлж энэ стратегийн төслийг зогсоосон зарим албан тушаалтнаас бид хариуцлага нэхэж, нэхэмжлэл гаргана. Улсын прокурорт хандсан байгаа. Улсын прокурорын зүгээс Монгол Улсад хохирол учирсан бол хохирогчоор оролцожЛ.Оюун-Эрдэнэ: Эрх мэдлээ хэтрүүлж, стратегийн төслийг зогсоосон зарим албан тушаалтнаас хариуцлага нэхнэ нэхэмжилнэ. Ер нь бид тал талдаа хариуцлагатай явах шаардлагатай. Төр 30 жил эмх цэгцгүй явж ирлээ. Зарим үед төр төмөр нүүрээ харуулж байх ёстой. Ялангуяа эдийн засгийн бие даасан байдалтай холбоотой ийм төслүүд дээр гадаад дотоодын хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тусгай албадуудаас ажиллагаа явуулдаг. Тийм учраас яг ийм томоохон төслүүдийг гацаасан явдлуудыг зүгээр орхиж болохгүй. Жишээлбэл, төмөр замын асуудал. Нэг жилийн дотор баригдчих төмөр зам 14 жил гацаж, 80 их наядын хохирол учирсан. Тиймээс Засгийн газар алдагдсан бүх боломжийн өртгийг, өнгөрсөн 30 жилийн хугацаанд төслүүдийг зогсоосон нөхдүүдээс нэхэмжилнэ. Мэдээж нэгдүгээрт, хохирлыг нөхөн төлүүлнэ. Хоёрдугаарт, одоо популизмаас илүү прагматизм руу явах цаг болсон. Монгол Улс илүү бодитой алхах цаг болсон. Хоосон зорилго яриад байх биш, яг бодитой төслүүдээ хэрэгжүүлэх цаг болсон. Алхам алхмаар бид байгаа асуудлуудаа үе шаттай шийдэх ийм л хандлагын өөрчлөлтийг бас “Шинэ сэргэлтийн бодлого” гэж яриад байгаа маань тэр. Энэ хүрээнд 47 төслийн ихэнх ТЭЗҮ нь хэрэгжээд үнэлгээнүүд гараад дуусч байгаад баяртай байна. Боомттод холбогдох төслүүд эрчимжиж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа дөрвөн төмөр замын экспортын шинэ гарцтай болно. Ирэх жилийн яг өдийд Оюу толгойн гүний уурхай ашиглалтад ороод дуусчихсан байна” гэлээ.

1 Сэтгэгдэл
Ерөнхий сайддаа ажлын улам их амжилт хүсэн ерөөе,Та монгол улсынхаа хөгжил-цэцэглэлтийн төлөө их том ажлуудыг шантралгүй бас хулгайч дээрэмчидээс айлгүй зүтгэж байгаад ард түмэн бид талархаад баршгүй
Хамгийн их уншсан