Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
БНСУ-д суралцдаг оюутнуудад зориулсан ЮнионПэй картын урамшуулал дахин зарлагдлаа

Зуны амралт дуусаж, хичээлийн шинэ жил эхлэх дөхлөө. Жил бүрийн энэ үеэр хилийн чанадад сурдаг оюутан, сурагчид маань сургалтын төлбөртэй холбоотойгоор гадаад гүйлгээ, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ихээр ашигладаг. Харин та эсвэл таны эргэн тойронд БНСУ-д суралцдаг хэн нэгэн байгаа бол сургалтын төлбөр шилжүүлэхдээ Hana Bank-ны PayZoom буюу https://hana.pay-zoom.com вэбсайтыг ашиглахыг зөвлөөрэй. Учир нь тус вэбсайтаар дамжуулан Голомт банкны ЮнионПэй картаар БНСУ-ын их, дээд сургуулийн төлбөрөө төлсөн тохиолдолд 3%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

ЮнионПэй картын эрхэм харилцагчдад зориулсан энэхүү урамшуулал нь 2022.08.04-2022.12.31-ний хооронд үргэлжлэх ба БНСУ-аас гаргасан ЮнионПэй брэндийн картад хамаарахгүй болно. Мөн 1 удаа олгох хөнгөлөлтийн дээд дүн 300 юань байх бөгөөд харилцагч та 1 картаар сард хамгийн ихдээ 3 удаа сургалтын төлбөрийн гүйлгээ хийх эрхтэй. Та PayZoom ашиглан гадаад гүйлгээ хийх талаар илүү дэлгэрэнгүй заавар, мэдээллийг ЭНД дарж уншаарай.

Үүнээс гадна уг хөнгөлөлттэй урамшуулалд хамрагдсан хүн бүр яг одоо хэрэгжиж буй “Your Way” хөтөлбөрийн хүрээнд 5%-ийн хөнгөлөлтийг давхар эдлэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Харин “Your Way” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

Хэрэв та Голомт банкнаас гаргадаг ЮнионПэй болон бусад картын талаар лавлахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдоорой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан