Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ирэх сард 71 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Ипотекийн зээлийн хөтөлбөрөөр 2021 онд Монголбанк, банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

Монголбанкнаас хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэхээр бэлтгэж байна. Энэ 2.0 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгохоор төлөвлөжээ.

Одоогийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгоод байна.

Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

Энэ оны эхний долоон сард нийт 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй, ипотекийн зээлийг 4.5 мянган өрхөд Монголбанк, банкуудын эх үүсвэрээр олгожээ. Ирэх сард 71 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгоно.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулсан (Дүрслэл 2).

Сүүлийн буюу тав дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ.

Дээрх зээлдэгчид энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс он дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан гэж Төвбанкнаас мэдээлэв.

Дүрслэл 2. Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

Хөтөлбөрийн хүрээнд олгож буй зээлд тавигдах шаардлага, шалгуурыг өөрчлөөгүй. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна.

2 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, 1500₮-800,000₮ хүртэлх үнийн дүнтэй 2%-ийн хүүтэй, найдвартай, хурдан, үр ашигтай зээлийн хэрэгцээг хангах үүднээс бидэнтэй холбоо барина уу: desilmartinemadelaine@gmail.com desilmartinemadelaine@gmail.com
Сайн байцгаана уу, 1500₮-800,000₮ хүртэлх үнийн дүнтэй 2%-ийн хүүтэй, найдвартай, хурдан, үр ашигтай зээлийн хэрэгцээг хангах үүднээс бидэнтэй холбоо барина уу: desilmartinemadelaine@gmail.com desilmartinemadelaine@gmail.com
Хамгийн их уншсан