Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
"Синдром" арт шоуг энэ сарын 28-нд болно

 

"Синдром" арт шоуг энэ сарын 28-нд зохион байгуулна

“Улаанбаатар” дүрслэх урлагийн студи Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг дизайны "Анима" сургуультай хамтран, дэлхийн урлагийн түүх, алдарт уран бүтээлчид, тэдний уран бүтээлийг таниулан сурталчлах, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Синдром” арт шоуг 2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр 15:00, 19:00 цагт "Корпорейт Конвеншн центр"-т хоёрхон удаа зохион байгуулах гэж байна.

XIX зууны хоёрдугаар хагасаас XX зууны дунд хүртэл дэлхийн соёл урлагийн түүхэнд үүссэн олон урсгал чиглэлийг нэгтгэн, "Модернизм" гэж нэрийдэх болсон. Энэ нь зөвхөн утга зохиол, хөгжим, дүрслэх урлаг, соёлын салбарыг хамраад зогсохгүй хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээнд хувьсгал авчирсан түүхэн үзэгдэл болсон билээ.

"Синдром" арт шоу модернизмын төлөөлөгчдийг олон нийтэд сонирхолтой лекц болон урлагийн хөтөлбөрүүдээр танилцуулах зорилготой, соён гэгээрлийн үйл ажиллагаа юм. Энэ удаагийн "Синдром" арт шоугаар танилцуулах модернизмын төлөөлөгч гурван уран бүтээлч бол алдарт Пабло Пикассо, Марк Шагал болон Анри Матисс.

ХХ зууны модернизм урлагийн томоохон төлөөлөгч болох Пабло Пикассо, Марк Шагал болон Анри Матисс зэрэг алдарт зураачдын намтар түүх, бүтээлүүдийн тухай лекцийг ОХУ-ын И.Репины нэрэмжит Дүрслэх урлагийн академийн докторант, урлаг судлаач М.Аминаа медиа арт бүтээлтэй хослуулан танилцуулна.

Мөн модернизм чиглэлээр бүтээлээ туурвиж буй монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Анри Матиссын уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн модерн бүжиг, Пабло Пикассогийн уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн бүжигчин Н.Баярбаатарын контемпорари бүжиг, уран бүтээлч Я.Булганы өрөг бүтээл, уран бүтээлч Ц.Даваажаргалын саунд арт бүтээлийг ‘’Синдром’’ арт шоугаар толилуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан