Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Г.Тэмүүлэн: Жилд нэг их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулж байна

 

Төрийн ордонд "Төсвийн бодлогын шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг Улсын Их хурал, Төсвийн байнгын хороо, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс зохион байгуулж байгаа юм.  Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Улс орны нөхцөл байдал амаргүй байна. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан инфляц, ханшийн өсөлт зэрэг асуудалтай тулгарч байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр Монгол Улсын өр зээлийн нөхцөл байдал болон эдийн засгийн талаар хэлэлцэнэ. 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Засгийн газрын нийт өр 32.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 28.7 их наяд төгрөг нь Засгийн газрын гадаад өр байна. 11.4 их наяд нь Засгийн газрын дотоод өр, орон нутгийн зээл эзэлж байгаа юм. Ийм байдлаар цаашид явж болохгүй" гэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулга, мэдээлэл хийлээ. Тэрбээр "2022 оны зургадугаар сарын гүйцэтгэлээр ДНБ 23 их наяд төгрөгтэй, эдийн засгийн бодит өсөлт 1.9 хувьтай байна. Харин инфляц 13.8 хувьтай, мөнгөний бодлогын хүү 12 хувьтай байна. Ажиллах хүчний оролцоо 56.9 хувьтай байгаа бол ажилгүйдэл, ядуурлын түвшин мөн өндөр түвшинд байна. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд гадаад эрсдэлт нөхцөл байдлын улмаас төсөв, мөнгөний бодлого хүнд байдалд байгаа. Түүнчлэн дотоод хүчин зүйлүүд ч төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үед мөнгөний бодлогын хүү зургаан хувьтай байсан. Харин сая хуралдаад 12 хувьд хүргэсэн.

2022 оны төсөвтэй холбоотой цөөн хэдэн тоо, мэдээллийг хүргэе. Хагас жилийн байдлаар нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 10 их наяд, зарлага 10.9 их наяд, төсвийн алдагдал 0.9 их наяд төгрөг байна. Засгийн газрын нийт өрийн үлдэгдлийг жилийн дүнгээр нь авч үзвэл 28.7 их наяд төгрөг байгаа юм. Төсвийн зардал дотор хамгийн их ачаалал болж байгаа зардал нь урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал юм. Хагас жилийн гүйцэтгэлээр нь авч үзэхэд, төсвийн урсгал зардал есөн их наяд байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд цалингийн зардал огцом нэмэгдсэн. Мөн нийгмийн халамжийн бодлогын хүрээнд авч үзэхэд, төсөв дээр хамгийн их ачаалал болж байгаа зардал бол хүүхдийн мөнгөний асуудал байна. Төсвийн нийт зардлыг 10 орчим хувьтай дүйх хэмжээний зардлыг хүүхдийн мөнгөнд зарцуулж байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд жилдээ нэг их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулсан" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан