Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээн дээр уулзацгаая

 

“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээн дээр уулзацгаая

Голомт банкнаас орон нутгийн хөгжлийг түргэсгэхэд хувь нэмэр оруулах, улмаар техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг илүү НЭЭЛТТЭЙ болгох зорилгоор “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээг Эрдэнэт хотод зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд шинэ технологи, дижитал шийдлийг өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлсэн 40 гаруй байгууллагууд оролцон “НЭЭЛТТЭЙ ирээдүй” уриан дор нэгдэж, хамтран ажиллаж буйгаараа онцлогтой.

“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээ нь 2022.09.28 болон 2022.09.29-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах ҮЗЭСГЭЛЭН болон “Дижитал шилжилт” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Арга хэмжээ болох өдрүүдэд ҮЗЭСГЭЛЭН 09:00 цагаас “Хангарьд Палас” спорт ордонд эхлэх бол, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ нь 11:00 цагаас “Уурхайчдын соёлын ордон”-д зохион байгуулагдах болно.

Хамтрагч байгууллагуудын мэдээллийг доор байрлах зургаас харна уу.

Та “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр дээрх байгууллагуудын дижитал үйлчилгээтэй танилцаж, хэрэглэгч болохоос гадна төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Мөн энэ үеэр Голомт банк өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зочдод мэдээлэл өгч, банкны үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллах тул эрхэм Эрдэнэтчүүд та бүхэнд “Дижитал Эрдэнэт” арга хэмжээний үүд хаалга 2 өдрийн турш НЭЭЛТТЭЙ байх болно.

Таныг “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээнд урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авах боломжтой.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан