Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг ₮100,000 хэвээр үлдээж, нийт хүүхдийн 80%-д олгохоор тусгажээ

 

Хүүхдүүд сар бүр 20,000 төгрөг олгодог байсныг цар тахлын үед нэмэгдүүлж, 100,000 төгрөг болгосон.

Ирэх оны төсвийн төсөлд энэхүү хэмжээг өөрчлөхгүйгээр буюу 100,000 төгрөг байлгахаар тооцсон байна. Гэвч зардал нь өндөр тусаж байгаа тул хүүхдийн мөнгийг өрхийн орлогоор нь ангилж олгох хувилбарыг Сангийн яам дэвшүүлсэн байна.

Тодруулбал, өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 төгрөг олгохгүй байснаар 392.3 тэрбум төгрөгийн орон зай төсөвт үүснэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр танилцуулав.

Тэрбээр сэтгүүлчдэд ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэл хүргэсэн юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгө дээр 1.4 их наяд төгрөгийг тусгасан. Судалгаанаас үзэхэд хүүхдүүдэд олгож буй мөнгөний 67 хувийг бэлнээр авч ашиглаж буй бол 33 хувийг нь хадгаламжид байршуулдаг.

Иргэд 100,000 төгрөгт дассан байгаа тул хэмжээг өөрчлөхгүй. Харин өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэхдээ айл өрхийн орлогоор хэрхэн ангилах вэ гэдгийг сайтар тооцоолно. Мэдээллийн бааз хангалттай бий" гэлээ.

Төсвийн төслөөс харвал 2023 онд 891.8 мянган хүүхдэд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмж олгох боломжтой аж.

Өрхүүдийг хэрэглээ, түвшингээр нь ангилж, тэдгээрт хэдэн хүүхэд амьдарч байгаагаар нь тооцсон үзүүлэлт:

  • маш бага 176.6 мянга
  • харьцангуй бага 264.7 мянга
  • дундаж 449.9 мянга
  • дунджаас дээш 172.7 мянга
  • өндөр хэрэглээтэй өрхөд 124.2 мянган хүүхэд амьдарч байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан