Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Голомт банк Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Урлаг, спортоор дамжуулан хүүхэд, залууст зөв төлөвшил, хүмүүжил олгохыг Голомт банк үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд энэ удаа хамтын ажиллагааны хүрээнд 2022-2023 онд их, дээд сургуулиудын дунд зохион байгуулах сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг ивээн тэтгэж, албан ёсны хамтрагчаар ажиллах юм. Бид 18-22 насны хүүхэд, залууст зориулан гаргасан, олон улсын эрхтэй, NFC технологийн The colorкарт болон дижитал хэтэвч Сошиал пэйүйлчилгээгээрээ дамжуулан спортод хайртай оюутан залуусаа ивээн тэтгэж, тодорхой хөнгөлөлт, урамшуулал бүхий үйлчилгээ үзүүлэх болно.

Мөн сурлага, спортын амжилтаараа шалгарсан 2 оюутныг тодруулж, Голомт банкны нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2022”-ийн хүрээнд сургалтын тэтгэлэг олгоно гэдгийг дуулгахад таатай байна. Голомт банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд 18 дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт  дотоодын их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр курсийн оюутнууд мэргэжил харгалзахгүй оролцох боломжтой бөгөөд шалгарсан оюутнуудад мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, дадлага, цагийн ажил хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байртай болох боломж олгодгоороо давуу талтай юм.

Талууд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тамирчин оюутнуудад санхүүгийн боловсрол олгох цуврал сургалт, лекцийг мөн зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан