Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захиралтай уулзлаа

ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны аравдугаар сарын 12-нд Берлин хотод төвтэй Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзлаа. Уулзалтаар талууд Транспэрэнси Интернэшнл байгууллагын шугамаарх хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь авлигын гэмт хэргийг бууруулахаар хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй ажлуудаас танилцууллаа. Тухайлбал, Засгийн газраас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн тухай, төрийн үйлчилгээний цахим шилжилт, төрийн өмчит компаниудын шинэчлэл, Хөгжлийн банкны эргэн төлөлт, авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангаруулж байгаа тухай, төсвийн ил тод байдлыг хангаж байгаа зэрэг асуудлаар мэдээлэл өгжээ. Транспэрэнси Интернэшнл байгууллагын зүгээс Авлигын төсөөллийн индексийг ахиулахын тулд хүний эрхийг дээдлэх, иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах нь чухал гэдгийг онцолсон байна.
Авлигатай тэмцэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл болох авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажлын нэг чухал үзүүлэлт нь учирсан хохирлыг нөхөн төлүүлэх явдал юм. Монгол Улсын хувьд хөрөнгө хураах, битүүмжлэх, гадагш гаргасан хөрөнгийг буцаан авах чиглэлийн ажлыг идэвхжүүлснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн хэмжээ эрс нэмэгдсэн. Тодруулбал, 2020 онд 12.7 сая ам доллар, 2021 онд 33.8 сая ам доллар, 2022 оны есдүгээр сарын 28-ны байдлаар 777.4 сая ам долларын хохирлыг нөхөн төлүүлээд байна.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар Транспэрэнси Интернэшнл байгууллагатай хамтран хүний эрх, иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх чиглэлүүдэд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан