Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Гималайн ууланд есөн уулчин амь алдлаа
Дэлхийн дээвэр Гималайн уулын Балба талын хэсэгт цасан нуранги бууснаас есөн уулчин амь алдаж зургаан ч хүн сураггүй болсон аймшигт осол боллоо. Цасан нуранги Манаслу ууланд 7000 метрийн өндөрт байх баазад байсан уулчид оргил руу авирахаар өглөөний бэлтгэлээ хийж байх үед нь болжээ. Нас барагсад франц, герман, испани, итали, канадын уулчид байсан бол балбын газарч бас амь алджээ. Амь үргэдэгсдийн цогцосыг одоохондоо уулнаас буулгаж ирээгүй байгаа юм байна. Бас арван хүн бэртэж гэмтсэнийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Ууланд цаг агаар тун таагүй байгаагаас сураггүй бологсдыг эрж хайх ажлыг ням гарагт зогсоогоод өнөөдөр дахин үргэлжлүүлсэн байна.
Манаслу нь Гимлайн уулын хамгийн аюултай оргилын нэг. Энэ ууланд 1972 онд мөн л цасан нуранги бууснаас 15 хүн амь үрэгдэж байсан юм.
Дэлхийн дээвэр Гималайн уулын Балба талын хэсэгт цасан нуранги бууснаас есөн уулчин амь алдаж зургаан ч хүн сураггүй болсон аймшигт осол боллоо. Цасан нуранги Манаслу ууланд 7000 метрийн өндөрт байх баазад байсан уулчид оргил руу авирахаар өглөөний бэлтгэлээ хийж байх үед нь болжээ. Нас барагсад франц, герман, испани, итали, канадын уулчид байсан бол балбын газарч бас амь алджээ. Амь үргэдэгсдийн цогцосыг одоохондоо уулнаас буулгаж ирээгүй байгаа юм байна. Бас арван хүн бэртэж гэмтсэнийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Ууланд цаг агаар тун таагүй байгаагаас сураггүй бологсдыг эрж хайх ажлыг ням гарагт зогсоогоод өнөөдөр дахин үргэлжлүүлсэн байна.Манаслу нь Гимлайн уулын хамгийн аюултай оргилын нэг. Энэ ууланд 1972 онд мөн л цасан нуранги бууснаас 15 хүн амь үрэгдэж байсан юм.
0 Сэтгэгдэл
























