Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ирэх жилээс 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой өрх хүүхдийн мөнгө авахгүй

 

Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа. Төсөв батлагдсаны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "2023 он хөрөнгө оруулалтын бодлогын хувьд тохиргоо хийсэн жил байх болно. Шинэ хөрөнгө оруулалтууд байхгүй. Дуусаагүй хөрөнгө оруулалтууд ихээр төвлөрөх жил нь ирэх жил. Хуримтлагдсан хөрөнгө оруулалтуудыг дуусгана.

Энэ жил төлбөрийн тэнцлийн эрсдэлтэй нүүр тулж байна. Бид сүүлийн хоёр жил цар тахлын хүнд нөхцөл байдлын үед төлбөрийн тэнцлийн алдагдал хүлээсэн. Алдагдлууд хуримтлагдсан. Экспорт энэ оны III улирлаас 2019 оны түвшинд хүрсэн. Энэ хурдаараа явбал 2023 онд зорьсон хэмжээндээ хүрэх боломжтой. Тэгэж чадвал ирэх жил төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөх боломжтой.

Ирэх оны төсвөөс зарим зүйлийг онцолж хэлье.

  • Бид төрийн хэмнэлтийн хуулийн дагуу үргэлжлэх бүтэн жилийн анхны төсөв.Энэ жил Ковидын хууль дуусна. Үргэлжлээд бид хэмнэлтийн горимд шилжих онцлог жил болно. Ирэх оны төсөв дээр дор хаяж нэг их наяд төгрөгийн хэмнэлт хийж өргөн барьсан.
  • Бид 2020 оноос хойш жил бүр томоохон алдагдалтай төсөв баталж ирсэн. 2020 онд 4.4 их наяд, 2021 онд 3.6 их наядын алдагдалтай, энэ жил 2.9 их наядын төсөв баталсан. Ирэх онд 2.4 их наядаас 1.4 их наяд хүртэл алдагдлаа бууруулж чадсан төсөв өргөн барьсан. 2024 онд алдагдлыг нэг их наядаас буулгах, алдагдалгүй байлгах шаардлага ирж байна.
  • Ирэх онд хүн амын бөөгнөрөл, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2022 онд авч хэрэгжүүлж байгаа томоохон бодлогыг үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр асуудал эрхэлсэн сайдын багцад  330 тэрбум төгрөг суулгаж өглөө.
  • 2021, 2022 онуудад Эрүүл мэнд, боловсролын салбаруудад  эхлүүлсэн шинэчлэлээ үлдсэн салбаруудад дээр үргэлжлүүлнэ. Эрүүл мэндийн салбарт томоохон үр дүн гарч эхэлж байна. Цалин урамшууллын хэмжээ гүйцэтгэлтэй уялдаж, чанар бий болгож байна.

Хүүхдийн мөнгийг аль болох зорилтот бүлэгт чиглүүлнэ. Өндөр орлоготой хэсэг ньхүүхдийн мөнгөнөөс татгалзаад 90 хувьд нь одоо байгаа 100 мянган төгрөгийн хэмжээнд өгнө" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан