Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ГОЛОМТ БАНК ХУВЬЦААГАА ГАРГАЛАА

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11-р сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Голомт банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн бол өнөөдрөөс хувьцааны танилцуулгаа албан ёсоор эхлүүлж байна.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч, Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нийт хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг,нэгж хувьцааны үнийг 1,285 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх тус хөрөнгөөр банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, жижиг, дунд бизнесийн зээл, байгаль орчинд ээлтэй ногоон зээл болон орон сууцны зээлийн багцын хэмжээг 800 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх, цаашлаад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ирээдүйн бизнесийн тогтмол өсөлтийг бий болгох боломж бүрдэх юм.

Анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 11-р сарын 23-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр эхлүүлэх бөгөөд хувьцааны захиалга 2022 оны 11-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан