Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Лалынхан британийн олон зуун мусульманыг ашиглахад бэлэн байна
Лалын шашинтнууд өнөөдөр Афганистанд алба хааж байгаа хан хүү Гарриг алахад Их британид амьдардаг мусульманчуудыг ашиглана гэж байна. “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Кари Юсеф Ахмади Daily Star сонинд өгсөн ярилцлагадаа британийн зуу зуун мусульман афганистаны алан хядагч бүлэглэлд туслахад бэлэн байна гэжээ. Тэд тэнд хатан хааны гэр бүлийн гишүүний аминд халдах бэлтгэл хийж байгаа гэсэн байна. Ахмади энэ талаар хэлэхдээ ийм ажиллагаанд оролцох хүн зөвхөн их британиас гарч байгаа исламчуудаар хязгаарлагдахгүй гэсэн байна. “Бид дэлхий даяар амьдарч байгаа мянга мянган сайн дурынхныг зөнч Мухаммедыг аврахад ашиглана. Бидний гол зорилго бол хан хүү Гарриг алах” гэж Ахмади хэлсэн байна.

Хан хүү Гарри наймдугаар сарын 7-нд афганистан  Гильменд мужид байрлах  “Кэмп бастион” баазад дөрвөн сарын томилолтоор очиж  Apache нисдэг тэрэгний хоёрдугаар нисэгчээр ажиллаж байгаа юм. Хэд хоногийн өмнө энэ бааз руу талибын нисдэг тэрэг дайрч хэд хэдэн хүний амь хөнөөсний дотор австралийн хоёр ч албан хаагч байсан  юм. Энэ сарын 10-нд “Талибан” хөдөлгөөний алан хядагчид  хан хүү Гарриг ална гэж мэдэгдээд байгаа юм. Тэнд “Гильмендэд алба хааж байгаа хан хүү Гарри болон британийн дайчдыг алахын төлөө бид бололцоотой бүхнийг хийнэ. Хан хүү бол бидний гол бай, бид түүнийг алах л болно” гэж “Талибан”-ы төлөөлөгч мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан