Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
 “ХУВЬЦААТАЙ ГЭР БҮЛ”

 

Хүний амьдралын хамгийн эрхэм хүмүүс бол дээдлэн хүндлэх аав ээж, дэргэд түших хань ижил, дэгж дэрвэх үр хүүхдүүд минь билээ. Тэгвэл бид гэр бүл, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө, санхүүгийн хувьд санаа зовохгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд юу хийж чадах вэ?

Тиймээс таныг эхний алхмаа хийж, хайртай гэр бүлийнхээ хамтаар Голомт банкны “ХУВЬЦААТАЙ ГЭР БҮЛ” танилцуулга арга хэмжээнд хүрэлцэн очихыг урьж байна.

Учир нь яг энэ цаг үед Монгол Улсын иргэн бүр, хүүхэд бүрд банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч, системийн 20 хувийг дангаар бүрдүүлэгч Голомт банкны хувьцааны эзэн болох түүхэн мөч тохиож байна. Та энэхүү боломжийг алдалгүйгээр ирэх амралтын өдрүүдэд буюу 11-р сарын 19, 20-нд Shangri-La зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах хүлээн авалтын их танхимд зочилж, Голомт банкны хувьцааны талаарх бүхий л мэдээлэл, заавар зөвлөгөөг авахаас гадна тус банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, 27 жилийн ололт амжилт, өсөлтийн стратеги, санхүүгийн үр дүн зэрэг мэдээллийг нэг дороос аваарай.   

Голомт банк болон тус банкны хувьцааг олон нийтэд санал болгон ажиллаж буй Инвескор Капитал,  Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон таныг гэр бүлээрээ боломжтой цагтаа зочлох нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хоёр өдрийн турш 11:00, 13:00, 15:00, 17:00 цагт хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөд бэлэн болоод байна. 

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засаглалын тогтолцоо, үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний чанар, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, өнгөрсөн болон ирээдүйн тогтвортой өсөлтийн нөөц нь аливаа хөрөнгө оруулалтын үнэ цэнийг хадгалдаг  билээ.

Таныг Голомт банкны “ХУВЬЦААТАЙ ГЭР БҮЛ”-д нэгдэхийг уриалж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан